- byte - нэг байт буюу 8 битэд тоон утга хадгална. Утга нь -128 ба 127 -ийн хооронд байх боломжтой.
- short - 16 битэд тоон утга хадгална. -32,768 ба 32,767-ийн хооронд утга авна.
- int - бүхэл тоон төрөл 32 битэд санах ой эзэлнэ. -2,147,483,648 ба 2,147,483,647-ийн хооронд утга авна.
- long - 64 бит санах ой эзэлнэ. -9,223,372,036,854,775,808 ба 9,223,372,036,854,775,807 -ийн хооронд утга авна.
- float - бутархай тоо. float number = 1.24f, float number = 253.5151f гэх мэтээр утга өгнө
- double - бутархай тоо. double num = 1.24d, 325.515d гэх мэтээр утга өгдөг. float болон double төрөл санах ойд яаж байршдаг тухай бичвэл нилээн их юм болно. Ерөнхийд нь бутархай тоо гэж ойлгож болно.
- char - 16 битийн нэг unicode тэмдэгт авна. Жишээлбэл : char c = 'g', эсвэл '#', '1' гэх мэт. ' хаалтаар ялгаж бичнэ.
- String - текст. String str = "text"
- Boolean - булийн төрөл true ба false /үнэн, худал/ гэсэн хоёр утга авна. Санах ойд 1 бит эзэлнэ.
class MyType{
int doorNumber;
String firstName;
String lastName
}
Энэ тохиолдолд класс нь дотроо хаалганы дугаар, овог нэр гэсэн текст утга авч байна. Гэвч эдгээр нь текстийн уртаас хамаарч санах ойд эзлэх зай нь тодорхойгүй байна. Тиймээс санах ойн хаяг буюу reference авдаг.







