2009/11/12

Prince of Persia:Sands of Time

Энэ киног гарахыг нь тэсэн ядан хүлээж байна даа.



Дэлгэрэнгүй...

2009/11/11

Google Picasa

Саяханыг болтол нэрийг нь сонсож байсан ч хэрэглэж үзэж байсангүй. Үнэхээр аятайхан програм юм аа. Ком дээр чинь байгаа бүх л зургийг гялс мялс хайж олоод өөртөө хадгалаад авчихна. Хурдан ч гэж жигтэйхэн юм. Ком дээр зургуудаа хаана хийснээ олохгүй манараад хайж байдаг хүмүүст бүр ч хэрэгтэй дээ. Сайхан эмх цэгцтэй харагдаж байна. Бас хөөрхөн нүдний улаан засах, контраст тааруулах гэх мэт энгийн зарим нэг засвар хийх функцтай юм билээ.


Дэлгэрэнгүй...

Хичээл ээ гэж

Олон хичээл үзэж байгаа болохоор хийгээд хийгээд дуусахгүй шинжтэй. Тэр тусмаа хэлний хичээлүүд үнэн гайтай юм аа. Байнга хуулан бичлэгийн даалгавараар булна. Ядаж байхад 2 хэлний хичээл үзэж байдаг. Ядаж байхад оюутнуудыг төр засаг үнэн гадуурхачих юм аа ядаж 7 хоног амраацан бол сайхан сэргээд босоод ирэхгүй юу. Гэнэт уур ч хүрэх шиг. Тайвшраад бодохоор амраагаад дэмий нь ч дэмий л юм шиг байгаа юм.

Дэлгэрэнгүй...