2012/05/30

IT 101

Мэргэжлийхээ чиглэлээр олж мэдсэн зүйлсээ нэг найзыхаа хатгалгаар бичиж эхлэхээр шийдэв. Мартагдсан мөрөөдлөө сэргээе дээ : )
Компьютерийн шинжлэх ухаан
Компьютерийн шинжлэх ухаан нь hardware буюу техник хангамж, software буюу програм хангамж гэсэн үндсэн 2 төрөлд хуваагддаг. Би голчлон software талаар мэдэх тул энэ талаар л бичиж байх болвуу. Програм хангамж/ПХ гэж цаашид товчилъё/ нь :
  • Алгоритм
  • Өгөгдлийн бүтэц
  • Алгоритм дээрх анализ буюу шинжилгээ гэсэн үндсэн ойлголтуудтай.



За ингээд Алгоритм 101

Ер нь бол алгоритмийг математикийн томъёо гэж ойлгоход нээх буруудахгүй байхаа. Алгоритм нь компьютер буюу машинд хийх үйлдлүүдийг заасан командуудын дараалал юм. Хийсвэрлэж жишээ татвал : хоол хийх гэсэн алгоритм нь 1.сав суулга бэлтгэх, 2.ногоо арилгах, 3.угаах,4. мах татах, хуурах, амтлах гэх мэт дарааллаар явна. /Яс юман дээр би хоол хийдгүй л дээ хэхэх/

За тэгээд алгоритмийг хэд хэдэн аргаар илэрхийлдэг.

  • Блок схем /зүүн талын зураг/
  • Pseudo code /Багш нар псевдо гэж яриад байдаг байсан дуудлага шүүмжиллээ гэнэ дээ нөхдүүд намайг/ if a=b then c = a+b гэх мэт
  • Тэгээд мэдээж програмчлалын хэлүүд дээр код болж бичигдэнэ дээ.
Блок схем нь илэрхийлэхэд нүдэнд дулаахан, ойлгоход энгийн гэхдээ зай эзэлдэг програмчлалын хэл рүү буулгахад бага зэрэг төвөгтэй. Тиймээс ерөнхий бүтэц, хүнд хүнд логикуудыг илэрхийлэх, танилцуулах, шийдэл олоход ихэвчлэн ашиглаад байх шиг байгаан.
Тэмдэглэгээ дүрснүүдийг хүсвэл дараа тавьж өгнөө.


Псевдо код нь бараг л програмчлалын хэл. Гэхдээ арай энгийн, дүрэм, түлхүүр үгүүд нь хэл бүрийн алтан дундаж гэж би төсөөлөөд байгаа. За тэгээд их сургуульд л хичээл дээр ашиглаад байгаа байх.

Би алгоритм оруулахаар бол шууд аль нэг хэл дээр код, бүр хүнд ойлгогдохооргүй логикуудыг блок схем зэргээр тайлбарлах байх.

За тэгээд ганц нэг алгоритмын бодлогуудыг http://projecteuler.net/ сайтаас жишээ авж тавъя.
Ер нь өөрөө бүртгүүлж байгаад бодлогуудыг бодож үзэхэд гэмгүй. Энгийн амарханаас авахуулаад би байтугай нь бодож чадахгүй хүнд бодлогууд байгаа.

За хамгийн энгийн алгоритм :
1 -ээс 20 хүртэлх тооны нийлбэр олох

sum = 0
for ( i =1 ; i < = 20 ; i++ ) /
      sum = sum + i;
print (sum)

Тайлбар :

sum = 0  //энд нийлбэрийн анхны утга тэгээс эхэлж байна


for ( i =1 ; i < = 20 ; i++ )   //энд for буюу давталт i гэсэн хувьсагчийн хувьд утгыг нэгээр нэмж     нэгээс 20 хүртэл завсарт буюу 20 удаа давтана
      sum = sum + i;  //энд нийлбэрийн утгыг i -ээр нэмж байна i-ийн утга нь  давталтын алхам бүрт 1,2,3.. гэх мэтээр өөрчлөгдөнө.
print (sum) //хариуг харуулах

За унтах болчиж маргааш хэдэн хэрэгтэй програмууд тэд нарыг яаж суулгах талаар чадвал дахиад хэдэн алгоритм оруулнаа.

Дэлгэрэнгүй...