2010/01/23

Амьдралыг хялбарчлах 35 арга

Тэнэж яваад олов. Хэрэгтэй л зөвлөгөөнүүд байна.

1. Зөв юманд ач холбогдол өг!.
2. Муу зvйл тохиолдоно гэдгийг мэдэж хvлээж авахад бэлтгэлтэй бай!
3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагvй заавал амар. Эрч хvч тань сэргэнэ.
4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам тvvнийг хvсч байгаа vгvйгээ мэд!
5. Бидний хамгийн их хэрэглэдэг "Vгvй", "Тийм" гэсэн vгийг хэлэхээсээ өмнө сайн бод!
6. Дургvй, залхуутай санагддаг ажлаа хөгжилтэй болгож идэвхтэй байх арга зам ол!
7. Хамгийн их ачаалалтай vедээ хэдхэн хором ч хамаагvй зогсоож яг тэр vед байхыг хvссэн газраа бод!
8. Хийх хэрэгтэй, эсвэл мөрдөх хэрэгтэй гэж бодсон зvйлээ жижиг цаасан дээр тэмдэглэн харагдах газар тавь. Жишээ нь танд зөвлөхөд одоо "Өнөөдөр инээмсэглэл дvvрэн бай" гэж бичээд урдаа тавьчих.
9. Хэрэв танд ямар нэг таагvй явдал учирвал, яг одоо танаас илvv хvнд байдалд маш олон хvн байгааг бодож тайвшир.
10. Хийж чадахгvй гэж айж байна уу? Тэгвэл та өмнө нь чадаж байсан зvйлvvдээ бод.
11. Сонин сэтгvvл уншиж байхдаа таалагдсан жижиг хэсгvvдийг хайчилж аван цуглуул. Хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм.
12. Амьдрал хэт нэг хэвийн болсон юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хааяа урьд нь хийж оролдож байгаагvй содон, гэхдээ сайн сайхан зvйл хий.
13. Нэг өдрийг огт зурагт vзэлгvйгээр өнгөрөө!
14. Vргэлж vзэг, цаастай явж бай. Бичиж тэмдэглэх юм гарч магадгvй. Мөн өнгө өнгийн балаар бичвэл өөрт илvv хөгжилтэй болдог.
15. Нэг єдрийг зөвхөн өөртөө зарцуулж ямар ч төлөвлөгөөгvйгээр хvссэнээ хий!
16. Цvнх, ширээ, халаасандаа байгаа хэрэггvй зvйлvvдийг гаргаж хая! Илvv дутуу юм нvдэнд торохгvй бол сэтгэл санаа амар байдаг.
17. Амьдралаа хялбарчил. Хэтэрхий их юм цуглуулах нь ядраадаг. Жишээ нь өөртөө зөвхөн хэрэгтэй юмаа байлга. Шvvгээгээ ухаж өмсдөггvй хувцсаа гарга.
18. Тооцоо хийж бай. Бага зэрэг тооцоог өөрөө хурдан бодож тооцоолж байх нь тархийг чинь хурцалж, анализ хийх чадварыг сайжруулдаг.
19. Олон жил уулзаагvй нэг найзтайгаа уулзаж байна гэж төсөөл. Тэр найз чинь таны одоогийн байдлыг хараад юу гэж дvгнэх бол? Тэр vеэс хойш та ямар байдлаар өөрчлөгдсөн бол?
20. Өдрийн аль vед таны эрч хvч нэмэгдэж бас буурч байгааг тогтоож ажлаа тохируул!
21. Замбараагvй байгаа зvйлийг янзлах танд хэцvv санагдаж байгаа бол авсан юмаа vргэлж байх ёстой байранд нь тавьж бай!
22. Нэг чухал ажлыг мартахаас айж байгаа ч vргэлж хойшлуулдаг уу? Тэгвэл хамгийн тvрvvнд тvvнийг хийж дуусга. Санаа чинь амарна.
23. Цагт нь дуусгаагvй ажил бусад ажлыг ч хойшлуулж эрч хvчийг тань барагдуулдаг. Юуг ч хойшлуулаад хэрэггvй.
24. Даалгавар эсвэл тайлангийн ажлаа эрт эхэл. Хугацаа нь болоогvй ч гэсэн эрт эхэлсэн нь найдвартай. Учир нь юу тохиолдохыг хэн ч мэдэхгvй шvv дээ.
25. Өглөөд жимс юмуу, жимсний цэвэр шvvс уу! Сэргэг сайхан байх болно.
26. Байдлыг хурцдуулж бодсоны хэрэггvй. Энэ бол таны өөрөө өөрийгөө айлгаж
байгаагаас өөр юу ч биш!
27. Найзууд, хамаатан садантайгаа харьцаагаа сайхан байлга! Тэдний тусламж хэрэг болох vе заавал гарна.
28. Хэрэглэхэд амар цvнхтэй байх хэрэгтэй. Танд зайлшгvй хэрэгтэй зvйлvvдийг багтаадаг мөн цэгцтэй байлгахын тул олон халаастай байх хэрэгтэй.
29. Дэргэдээ заавал сонин сэтгvvлтэй явж бай! Дараалалд зогсох vед өөр юм бодож тархиа сэргээх хэрэгтэй.
30. Биедээ хамгийн амар хувцсыг сонгож өмс. Холгодоггvй гутал, босч суухад зовоохгvй, анхаарлыг чинь сарниулахааргvй сэтгэлд амар хувцас сонго.
31. Бусдын vзэл бодпыг хvндэтгэж бай! Бусдаар хvндэтгvvлэх анхны алхам эндээс эхэлдэг.
32. Таны мөрөөдөл биелэхээргvй хол харагдаж байгаа бол эхлээд биелэх боломжтой зvйл мөрөөд.
33. Ямар нэг ажлыг эхлэх нь танд хэцvv санагдаж байгаа бол эхлээд дуртай ажлаасаа эхэл.!
34. Хоббитой бол. Жишээ нь юм нэхэх, хvзvvний зvvлт хийх, зураг зурах нь таныг урлагт ойртуулахаас гадна өөртөө хvндэтгэлтэй болгодог.
35. Хvvхэдтэй цагийг хамт өнгөрөө! Тэдэнд vлгэр ярьж, тоглох нь хэсэг хугацаанд ч болов амьдралын хvнд хэцvvг мартуулдаг.


Б. Баярмагнай

1 comment:

Seke.I said...

Шинэ ертөнц сэтгүүл дээрээс уншиж байсын байна. Мөрдөхөд амархан 4-5 нь мөрдөхөөс бүгдийг нь бол мөрдөнө гэж миний хувьд лав байхгүйн байна лээ. :D