2010/01/23

Гоншигногчид

Би Арканзас мужийн Стэмпс хотод эмээ дээрээ өссөн. Тэр үед үргэлж гомдоллон гоншигнож явдаг хүмүүс эмээгийн маань дэлгүүрт орж ирдэг байв. Эмээ маань тийм үйлчлүүлэгчээс: “За, дүү минь, өнөөдөр ямаршуухан байна даа, дүү минь?” гэж үргэлж асуудаг байв. Хариуд нь нөгөө хүн: “өнөөдөр тийм ч сайнгүй байна, эгч ээ. Зуны энэ халуун хэцүү юм аа. Би ёстой дургүй. Намайг сунаж унатал ядраах юмаа. Бараг л алах нь ээ” гэж хариулна. Тэгэхэд эмээ маань гараа эвхэн тэвчээртэйеэ сонсоод амандаа: “аан-хн, аан-хн” гэж бувтнана. Тэгээд намайг сонсож байгаа эсэхийг шалган над руу харна. Нөгөө гомдоллогчийг дэлгүүрээс гарч одонгуут эмээ маань намайг дуудан өмнөө зогсооно. Тэгээд наад зах нь мянган удаа хэлсэн санагдах нөгөө л нэг асуултаа ийн тавина: “Хүү минь, чи тэр ах юмуу сая ирсэн аниагийн гомдоллохыг сонссон уу?” Тэгэхэд нь би толгой дохидог байв.

Эмээ цааш нь: ”Хүү минь, энэ хорвоо дээр баян ядуу, хар цагаан олон хүн өнгөрсөн шөнө унтсан боловч дахин хэзээ ч сэрэхгүйгээр нойрссон. Нас барсан тэр хүмүүс энэ хүний үглэж гомдоллоод байгаа энэ халуун өдөр 5 минут ч болов амьсгалахын төлөө юугаа ч өгөхөд бэлэн байсан. Тиймээс хүү минь, хамаагүй битгий гомдоллож бай. Чамд ямар нэг юм таалагдахгүй байгаа бол чи тэрийг өөрчил л дөө. Хэрвээ тэрийг өөрчилж чадахгүй бол тэр зүйлийн тухай бодлоо өөрчил. Харин гомдоллох хэрэггүй” гэдэг байсан юм. хүмүүсээ байгаа зүйлдээ сэтгэл хангалуун гомдоллохгүйгээр амьдарцгаая.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Asuult.net - бэкс_зэкс

1 comment:

Seke.I said...

Гоё бичсэн байна шд. Нээрээ л бодмоор юм байна шүү. :)